Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээний сүүлийн өдрийн барилдаанууд өнгөрсөн шөнө боллоо.
Энэ өдөр манай улсын 10 бөх барилдсанаас эрэгтэйчүүдийн -81 кг жинд Г.Болор-Очир хүрэл медаль хүртлээ.
20 настай тэрээр хагас шигшээд Японы Такеши Сасакид ялагдаж, хүрэл медалийн төлөө Францын Тизи Гнамиег ялсан.
Мөн өчигдөр эрэгтэй +100 кг жинд О.Цэцэнцэнгэл тавдугаар байр, эмэгтэй +78 кг жинд А.Адъяасүрэн долоодугаар байр, эмэгтэй -70 кг жинд Ц.Энхчимэг долоодугаар байр тус тус эзлэв.
Парисын их дуулгыг зорьсон жүдо бөхийн шигшээ баг ийнхүү гурван хүрэл медальтайгаар тэмцээнээ дуусгалаа.
Сэтгэгдэл