УИХ-аас Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталж, зарим яамдыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан дараахь албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас чөлөөллөө.
- Ц.Цэнгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын
- Ж.Баярцэцэгийг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын
- Д.Нямхүүг Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын
- Ш.Булга-Эрдэнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын
- Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын
- Ю.Идэрцогтыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын
- Г.Нарангэрэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга
- Н.Ариунболдыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын
- А.Эрдэнэтуяаг Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлөв.
УИХ-аас Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсантай холбогдуулан
- Ц.Жадамбааг Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын
- Д.Үүрийнтуяаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газрын даргын
- С.Пүрэвийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гааль, татварын ерөнхий газрын даргын
- Г.Өлзийбүрэнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газрын
- А.Хүрэлшагайг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын
- Д.Баярсайханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын
- Д.Болдыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын
- С.Мэндсайханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын
- Ц.Азбаярыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрын даргын
- С.Жавхланбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрын даргын
- Э.Одбаярыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Түүнчлэн өөр ажилд томилогдсонтой нь холбогдуулан Д.Ганхуягийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоол батлав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл