УИХ гишүүн Ж.Чинбүрэн Завхан аймгаас сонгогдсон Б. Баярсайхан гишүүний хамтаар аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч эмнэлгийн ажилчидтай нээлттэй уулзалт хийлээ.
Уулзалтын дараа УИХ гишүүн Ж.Чинбүрэн, Б. Баярсайхан нар "Бүх Монголоо эмлэх амлалт мөрийн хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг эхлүүлэн Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын эмнэлгүүдэд өндөр хүчин чадал бүхий 118 ширхэг иж бүрэн компьютер гардуулан өглөө.
Сэтгэгдэл