Дэлхийн баримт шалгагчдаас YouTube-ийн гүйцэтгэх захиралд илгээсэн нээлттэй захидал


Дэлхийн баримт шалгагчдаас YouTube-ийн гүйцэтгэх захиралд илгээсэн нээлттэй захидал

 

2022 оны нэгдүгээр сарын 12

Хатагтай Сьюзан Вочицки,

 

Ковид-19 цар тахал эхэлснээс хойш бараг хоёр жилийн турш хуурамч мэдээлэл нийгмийн эв нэгдэл, ардчилал, эрүүл мэндэд ямар хор хөнөөл учруулж болдгийг дэлхий даяараа харсан. Дэндүү олон хүний амь нас, амьдрал сүйрч, ташаа мэдээллээс болж хайртай хүмүүсээ алдсан тохиолдол ч цөөнгүй гарч байна. Манай "Олон улсын баримт шалгагчдын сүлжээ” /International Fact-Checking Network/ байгууллага нь худал мэдээлэл онлайнаар хэрхэн тархаж байгааг хянадаг бөгөөд YouTube платформ нь дэлхий даяар худал мэдээлэл түгээдэг гол сувгуудын нэг болсон нь бидний санаа зовж буй ноцтой асуудлуудын нэг юм.

YouTube-ийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлэх талаар дорвитой хүчин чармайлт гаргахгүй байгаа нь харамсалтай. Түүгээр ч барахгүй бусдыг залилан мөлжих, хөрөнгө босгох зорилгоор хуурамч мэдээлэл бэлтгэж, түгээж, зохион байгуулж буй ёс суртахуунгүй этгээдүүдэд YouTube боломж болж байна. Ийм учраас бид та бүхнийг хуурамч мэдээллийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч, мэдээллийн экосистемийг сайжруулах бодлого, төлөвлөгөө боловсруулахын тулд дэлхийн олон орон дахь бие даасан, нам бус баримт шалгагч байгууллагуудтай хамтран ажиллахыг уриалж байна.

Өнгөрсөн жил вакциныг эсэргүүцэх болон Ковид-19-ийн халдварыг уламжлалт аргаар эмчлэхийг уриалсан видео бичлэгүүдийг бүтээгч бүлэглэлүүд хил хязгааргүй цэцэглэн хөгжиж, бүлэглэн YouTube платформыг ашиглан системтэйгээр түгээсэн. Уг бичлэгүүдийг бүтээгчид Германд эхэлж, улмаар Испанид хүрч, Латин Америк даяар тархаж, Ковид-19-ийн халдварыг хуурамчаар эмчлэхийг уриалсан видео бичлэгийг грек, араб хэл дээр хүртэл үзэх боломж олгосноор дэлхийн сая сая хүнд хүрлээ. Зөвхөн  Ковид-19 гэлтгүй, хорт хавдрыг эмчлэх батлагдаагүй аргыг олон жилийн турш YouTube-ийн видео бичлэгүүд сурталчилсаар ирсэн. Мөн Бразилд эмзэг бүлгийнхнийг үзэн ядсан бичлэгийг тус платформыг ашиглаж, хэдэн арван мянган хэрэглэгчид хүргэсэн.

Уг байдал сонгуулийг ч тойрсонгүй. Филиппинд, 2022 оны сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон, талийгаач дарангуйлагчийн хүүгийн нэр хүндийг гутаан доромжлохын тулд Цэргийн дэглэм тогтоосон /1972-1986 он хүртэл Филлипинд бүхэлд нь Онц байдал зарлаж, нэг хүний засаглал ноёрхож байсан/ жилүүдэд хүний эрхийг зөрчиж, авлигын хэрэг үйлдэж байсан тухай батлагдаагүй контентийг цацсан нь хоёр сая гаруй хүн үзсэн байна. Тайванийн сонгуулийн дүнд нөлөөлөх гэсэн оролдлого гэх нотлогдоогүй хэрэгт оролцогчдыг буруутгасан тохиолдол гарсан. 2021 оны эхээр улангассан эсэргүүцэгчид АНУ-ын Капитол руу халдахад хүргэсэн үйл явц ч хуурамч мэдээллийн сөрөг үр дагавраас үүдэлтэйг дэлхий даяараа харсан, түүний гэрч болсон. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр оруулсан ташаа агуулгатай YouTube-ийн видео бичлэгүүдийг сонгуулийн маргааш хүртэл буюу ердөө хоёрхон өдөрт  33 сая гаруй удаа үзсэн байна.

Tоолж баршгүй олон жишээ дурдаж болно. Эдгээр видео болон сувгуудын ихэнх нь дэлхийн өмнөд хэсэгт бүртгэлтэй, одоо ч ямар нэг хаалтгүй онлайн хэвээр байгаа бөгөөд англи хэлээр ярьдаггүй орнуудад голчлон төвлөрч байна. Тэд бүгд YouTube платформын бодлогод нийцэж, хүлээн зөвшөөрөгдсөн. Тус компани сүүлийн үед энэ асуудлыг шийдэхийн тулд цөөн хэдэн алхам хийсэнд бид баяртай байгаа. Гэвч энэ хүчин чармайлт үр дүнгүй байгаа нь дээрх болон бусад жишээнээс харагдаж байгаа бөгөөд YouTube ч үр дүнгээ нотлох, шаардлага хангахуйц мэдээлэл гаргаагүй байна.

Танай компанийн платформ өнөөг хүртэл санаатай түгээсэн хуурамч мэдээлэлтэй тэмцэх нь ердөө тухайн агуулгыг "устгах” эсвэл "устгахгүй” гэх хоёр сонголтын нэг төдийгөөр тайлбарласаар ирлээ.

Энэ нь YouTube үр дүнтэй зарчмаар ажиллахаас зайлсхийж буйг харуулж байна: баримт шалгагчийн хувьд бидний туршлага болон судалгаанд үндэслэсэн мэдээллийг баримтаар шалгаж гаргах нь шууд устгахаас илүү үр дүнтэй гэдэг нь батлагдаад байна. YouTube мөн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, ардчилалд учирч болзошгүй хөнөөлийг бууруулахад мэдээлэл чухал үр нөлөөтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олгодог. Гэвч үзэлтийн дийлэнх хувь нь танай контент санал болгох алгоритмаас хамаардаг тул YouTube хэрэглэгчдэдээ худал мэдээллийг идэвхтэй сурталчлахгүй, баталгаагүй эх сурвалжуудын контентийг санал болгохгүй байх ёстой.

Энэ бүхнийг харгалзан, бид YouTube дээр хуурамч мэдээлэл түгээхийг бууруулахад туслах дараах шийдлийг санал болгож байна.

1. Платформ дээрх хуурамч мэдээллийг бүрэн ил тод мэдээлэх үүрэг хүлээх: YouTube янз бүрийн явуулгат худал мэдээллийн эх сурвалж, тэдгээрийн тархац болон үр дагавар, түүнийг таних үр дүнтэй аргууд зэрэг сэдвээр хийж буй бие даасан судалгааг дэмжих ёстой. Мөн хиймэл оюун ухааныг ашиглах, ямар өгөгдлөөр дэмжих болон хуурамч мэдээлэлтэй холбоотой зохицуулалтын бодлогыг бүрэн эхээр нь нийтлэх ёстой.

2. YouTube хуулийн шаардлагаар контентийг устгахаас гадна видео бичлэгүүдэд нэмэлтээр контекст өгөх зэргээр хуурамч мэдээллийг ялгаж, шалгахыг дэмжихэд анхаарах ёстой. Дэлхий даяар эдгээр асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй бие даасан баримт шалгалтын ач холбогдолтой, зохион байгуулалттай үйл ажиллагаанд хамтарч, системтэй хөрөнгө оруулалт хийснээр үр дүнд хүрнэ.

3. Хуурамч мэдээлэл агуулсан контент тогтмол нийтэлдэг, ялангуяа YouTube платформ болон үүнээс гадуурх контентийг мөнгө олох зорилгоор ашиглаж буй давтан гэмт хэрэг үйлдэгсдийн эсрэг арга хэмжээ авах, зөвлөсөн дүрмүүд нь энэ төрлийн худал мэдээллийн эх сурвалжаас контент сурталчлахаас урьдчилан сэргийлсэн байх хэрэгтэй.

4. Англи хэлнээс өөр хэл дээрх хуурамч мэдээллийн эсрэг хүчин чармайлтаа өргөжүүлж, тухайн улс болон хэлний онцлогтой өгөгдөл, түүнчлэн аль ч хэл дээр ажилладаг галиглах үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй.

 

Тиймээс таныг олон нийтийн сайн сайхны төлөө эдгээр саналыг хэрэгжүүлж, YouTube-ийг нийгмийн эсрэг ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийдэг платформ болох талаар бодож үзнэ гэж бид найдаж байна. Бид YouTube-д туслахад бэлэн бөгөөд туслах бүрэн боломжтой. Бид албан ёсны төлөөлөлтэй биечлэн уулзаж, эдгээр асуудлаар ярилцан, цаашид хамтран ажиллахыг хүсэж байгаагаа энэхүү саналаар уламжилж, албан ёсны хариу хүлээж байна.

1. Africa Check (Сенегал, Нигери, Кени, Өмнөд Африк) /

2. Animal Político - El Sabueso (Мексик) /

3. Aos Fatos (Бразил) /

4. Bolivia Verifica (Боливи) /

5. BOOM (Энэтхэг, Мьянмар, Бангладеш) /

6. Check Your Fact (АНУ) /

7. Code for Africa - PesaCheck (Буркина Фасо, Бурунди, Камерун, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Зааны ясан эрэг, Этиоп, Гана, Гвиней, Кени, Мали, Нигер, Нигери Сенегал, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Судан, Танзани, Уганда, Зимбабве) /

8. Colombiacheck (Колумб) /

9. CORRECTIV (Герман) /

10. Cotejo.info (Венесуэл) /

11. Chequeado (Аргентин) /

12. Delfi Lithuania (Литва) /

13. Demagog Association (Польш) /

14. Doğruluk Payı (Турк) /

15. Dubawa (Нигер, Гана, Сьерра-Леон, Либери, Гамби) /

16. Ecuador Chequea (Эквадор) /

17. Ellinika Hoaxes (Грек) /

18. Fact Crescendo (Энэтхэг) /

19. Fact-Check Ghana /

20. FactCheck.org (АНУ) /

21. FactSpace West Africa / Гана

22. Facta (Итали) /

23. FactcheckNI (Их Британи) /

24. Factly (Энэтхэг) /

25. Factual.ro (Румын) /

26. FactWatch (Бангладеш) /

27. Fakenews.pl (Польш) /

28. Faktist.no (Норвег) /

29. Faktograf.hr (Хорват) /

30. Faktoje (Албани) /

31. Fast Check CL (Чили) /

32. Fatabyyano (Ойрх Дорнод ба Хойд Африк) /

33. Full Fact (Их Британи) /

34. GRASS - Баримт шалгах Гүрж /

35. India Today Group (Энэтхэг) /

36. Istinomer (Серби) /

37. Istinomjer (Босни ба Герцеговина) /

38. Hibrid.info (Косово) /

39. Knack Magazine (Бельги) /

40. La Silla Vacía (Колумб) /

41. Lead Stories (АНУ) /

42. Les Surligneurs (Франц) /

43. Logically (Их Британи) /

44. Lupa (Бразил) /

45. Maldita.es (Испани) /

46. MediaWise (АНУ) /

47. Mongolian Fact-checking Center (Монгол) /

48. MyGoPen (Тайвань) /

49. Myth Detector (Гүрж) /

50. NewsMobile (Энэтхэг) /

51. Newschecker (Энэтхэг ба Өмнөд Ази) /

52. Newtral (Испани) /

53. Observador - Fact Check (Португал) /

54. Open Fact-checking (Итали) /

55. OŠTRO (Словени) /

56. Pagella Politica (Итали)

57. Poligrafo (Португал) /

58. PolitiFact (АНУ) /

59. Pravda (Польш) /

60. Rappler (Филиппин) /

61. Raskrinkavanje (Босни Герцеговина) /

62. Re:Check/Re:Baltica (Латви) /

63. RMIT ABC Fact Check (Австрали)

64. Rumor Scanner (Бангладеш) /

65. Science Feedback (Франц) /

66. StopFake (Украин) /

67. Taiwan FactCheck Center  (Тайвань) /

68. Tempo (Индонез) / Teyit (Турк) /

69. The Healthy Indian Project/THIP Media (Энэтхэг) /

70. The Journal FactCheck (Ирланд) /

71. The Logical Indian (Энэтхэг) /

72. The Quint (Энэтхэг) /

73. The Washington Post Fact-checker (АНУ) /

74. The Whistle (Израил) /

75. Univision - elDetector (АНУ) /

76. VERA Files (Филиппин) /

77. Verificat (Испани) /

78. Vishvas News (Энэтхэг) /

79. Vistinomer (Хойд Македон) /

80. VoxCheck (Украин) /

81. 15min (Литви)

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.