"Жаран цагаан хонь", "Ногоон нүдэн лам" зэрэг номыг хууль бусаар цахим орчинд нийтэд түгээсэн иргэдэд зөрчлийн хариуцлага тооцно


 

"Жаран цагаан хонь", "Ногоон нүдэн лам" зэрэг номыг хууль бусаар цахим орчинд нийтэд түгээсэн иргэдэд зөрчлийн хариуцлага тооцно

 

Зохиогчийн эрхийн бичмэл бүтээлийг цахим орчинд зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлан, хуулбарлах, файл хэлбэрээр түгээх, зарж борлуулах 

Зохиогчийн эрхийн тухай хууль болон Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль тогтоомжийг зөрчиж буй үйлдэл юм. Иргэн О-аас Оюуны өмчийн газарт гаргасан "Жаран цагаан хонь”, "Ногоон нүдэн лам” зэрэг номыг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарлан нийтэд түгээсэн гэх иргэн Б, Т, Б, Б нарт зөрчлийн тухай хуулийн 8.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн тус тус 500.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ оногдууллаа.
Иймд: Зохиогчийн эрхийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр цахим орчинд хэвлэн нийтэлж нийтэд түгээхгүй байхыг анхааруулъя.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.