Хажуугаар нь явж байгаад харсан балчирхаан охин "Очиж тоглоё л доо. Унасан нь хожигддог юм уу. Тэгвэл тэр ах ганцаараа хожигдчихлоо ш дээ” гэхэд арай томоохон нь "Паркаа аваръя” гэж байна ш дээ. Паркаа аврах гэж байгаа юм бол яагаад ийм өнгийн даавуунууд таталцаад байгаа юм бэ. Тэнд бас цагдаа нар байна ш дээ...” гэж гайхан асуув. Аав, ээжид нь хэлэх үг олдохгүй "Гагнасан гинжийг таслах тун гэдэг тоглоом тоглох гэсэн чинь зарим нь мэдэхгүй байгаа юм шиг байна” гээд бушуухан цаашилж буй харагдав.
Томчууд хүүхдийн нүдээр ингэж л харагдаж. Хүүхэд бол бидний, бүр энэ нийгмийн толь юм шүү дээ.
Тэгээд ч төрийнхөө төлөө боогоод үхэх оготно байж ч чадахгүй хэрнээ "Монгол Улс дуугарахгүй болохоор бид байр сууриа илэрхийлж байна” гэх өнгө аястай юм ярьж гудамжинд ноцолдож, орилолдох тэд яг хэн юм бэ...
Эх орончдын өдрөөр ийнхүү жүжсэн тэд тэгвэл аливаа асуудлыг харлуулж сэвдэг нөгөө л хэд.
Орос Украины асуудлаас өөр үйл явдал дэлхий ертөнц дээр өрнөхгүй, шинжлэх ухааны ололт амжилт гараагүй юм уу. Дэлхий ертөнц дээр Орос, Украин, Америк, Монголоос өөр улс орон үгүй хэрэг үү.
Бас тэгээд "No War” гэчихжээ. Тэгвэл хэн ч дайныг хүсээгүй хэн ч дайн хийгээгүй. Дайн болох гэж байна гэж хөөрөх ч хэрэггүй. Муу хүн л дайны сургаар хөөрдөг. Яагаад гэвэл тэд хар амиа хоохойлох, өөрт ирэх ашиг тусыг тооцож 2, 3 нүүртэй болж чаддаг учраас тийнхүү хөөрцөглөдөг.
Тэгээд ч ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр одоо "Паркаа аваръя” гэж мянга чарлаад ч нэмэр байна уу...
Бас ээмээд нэг зүйлийг өгүүлэхэд эрхийн төлөө жагссан ээжүүдийн гарыг нь мушгиж, машиндаа суулгаад авч явж байсан цагдаа нар өчигдөр Укрианы далбааг сэвэгчидтэй нааш цааш чангаалцаад ямар сул дорой харагдав аа.
http://erennews.mn/article/53302
Сэтгэгдэл