Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр эм ямаа 80.000-120.000 төгрөг, эр ямаа 120.000-150.000 төгрөг, эм хонь 100.000-150.000 төгрөг, эр хонь 150.000-250.000 төгрөгийн үнэ ханштай байна. Үхэр 1.1-1.7 сая төгрөг, адуу 800.000-1.2 сая төгрөг, тэмээ 1.5 сая, сарлаг 800.000-1.2 төгрөг байна.
"Малчин лавлах-109 мэдээллийн төв"-ийн мэдээллээр малын түүхий эдийн “Эмээлт” захад:
- Ямааны арьс 10.000-15.000 төгрөг,
- Борлонгийн арьс 20.000-25.000 төгрөг,
- Ноолуур кг нь 115-000-150.000 төгрөг,
- Ноос 1700-1800 төгрөг,
- Нэхий өлөнтэйгөө 4000 төгрөг,
- Үхрийн шир 5000 төгрөг, том шир 8000 төгрөг,
- Адууны шир сүүлтэй 11.000 төгрөг,
- Дэл кг нь 7000 төгрөг,
- сүүл ширхэг нь 10.000 төгрөг,
- Цагаан шир 50.000 төгрөг,
- Тэмээний шир 25.000 төгрөг,
- Бухын шир 25.000 төгрөг, шир сүүлтэй нь 12.000 төгрөгийн тус бүр үнэ ханштай байна.
Сэтгэгдэл