УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн хүсэлтийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хүлээн авч шаардлагын дагуу ажиллаж эхэлжээ


 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн Дорнод аймагт тулгамдаад буй ундны усны бохирдолтын асуудлыг дагуу Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт хүсэлт өгсөн. Дээрх шаардлагын хариуг холбогдох байгууллага хүлээн авч яаралтай арга хэмжээ авах болсон байна. 
Ц.Сэргэлэн "Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хүсэлтийг минь хүлээн авч, холбогдох мэргэжилтнүүд нь газар дээр нь танилцан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухай хариу ирүүлжээ.
Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэд та бүхэндээ зуны эхэн сарын мэндийг хүргэе. Дорнод аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, төлөөлөгч Ц.Сүхбаатар, Б.Мөнх-Оргил, Э.Эрдэнэчулуун нар нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр уулзаж Чойбалсан хотын иргэдэд тулгамдаж буй зэвтэй усны асуудал, шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай байгаа талаар хүсэлт тавьсан. Мөн аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгээс уг асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн төсвөөс тодорхой хувийг гаргахаар ажиллаж байгаа боловч бүрэн шийдэх боломжгүй байгаа тухай албан бичиг ирүүлсэн.
Иймд миний бие уг асуудлыг шуурхай ажил хэрэг болгох, шаардлагатай төсвийг 2023 оны Улсын төсөвт тусгуулах болон бусад эх үүсвэрээс шийдвэрлүүлэх үүднээс Барилга, хот байгуулалтын сайдад 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн УИХ-03/3585 дугаартай албан бичгээр хандсан.
Тус албан бичгийн дагуу холбогдох мэргэжилтнүүд нь Дорнод аймагт газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай нь танилцаж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа мөн шугам сүлжээний насжилтаас хамаарсан засвар шинэчлэл хийх, шинээр барих төслийг 2023 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилтээр хэрэгжүүлэх санал боловсруулан Сангийн яаманд хүргүүлэхээр ажиллаж байгаа" тухай хариуг ирүүлжээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн хүсэлтийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хүлээн авч шаардлагын дагуу ажиллаж эхэлжээ

 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн хүсэлтийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хүлээн авч шаардлагын дагуу ажиллаж эхэлжээ

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.