Том Круз охиноо “хаясан” уу


"Биелэгдэшгүй даалгавар”, "Сүүлчийн самурай”, "Аянгат өдрүүд”, "Дэлхийн дайн” гэх мэт үзэгчдийн сэтгэлд тод үлдсэн бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн жүжигчин Том Круз 2012 онд гурав дахь эхнэр Кэти Холмсоос салж, зургаан жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан. 

Тэдний дундаас төрсөн бяцхан Сури охиноо Кэти өсгөж байгаа юм. Тэгвэл Том Круз охинтойгоо гурван жил уулзаагүй гэнэ. Тэдний ойрын эх сурвалж "Us weekly” сэтгүүлд "Том Суритай гурван жил уулзаагүй. Утсаар ч ярьдаггүй. Охинтойгоо ямар ч холбоогүй байдаг” хэмээн ярьсан байна. Үнэхээр ч жүжигчин залуу охинтойгоо хамгийн сүүлд 2012 оны наймдугаар сард Флоридад хамт зургаа авхуулж байжээ. Том Крузад  20 гаруй насны өөр хоёр ч хүүхэд бий.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.