Холливудын жүжигчин Леонардо ди Каприо амьдралдаа анх удаа өөрөг зургаа авсан байна. Энэ тухай өчигдөр НҮБ-ын албан ёсны твиттер хуудсан дээр мэдээлэв.
Энэ баярт үйл явдал өнгөрөгч баасан гаригт Нью-Йорк хотноо Парисын тунхагт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр болсон гэнэ. Тэнд жүжигчин эр илтгэл тавьсан билээ. Энэ үйл ажиллагааны завсарлагаар "Оскар”-ын шагналт Лео анхны өөрөг зургаа даржээ.
Хожим нь жүжигчин эрийн гарын үсэгтэй гэрэл зургийг твиттер дэх НҮБ-ын албан ёсны хуудсан дээр байршуулав. Зургийг үзээд жүжигчин эрийн шүтэн бишрэгчид уулга алдсан бөгөөд хайртай жүжигчнийхээ гарын үсэг бүхий зургийг хэвлэж авах болжээ. Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл