Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тухай өгүүлэх "Путин" киноны гол дүрд тоглохоор зөвшөөрсөн тухай "Дождь" суваг мэдээлжээ. Энэхүү киног 2017 оны хавар нээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ ондоо багтаан зураг авалтыг нь хийхээр болжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путиний тухай өгүүлж, улс төрийн триллер төрлөөр бүтээх энэхүү кино нь улс төрийн гэмт хэргийг харуулах аж. Киноны зураг авалтын тухайд Орос, АНУ, Европт хийх юм.
Киноны гол дүрийг бүтээх Леонардо Ди Кадрио сонинд өгсөн ярицлагадаа "Путин өөрөө маш сонирхолтой дүр, тиймээс түүний дүрд тоглохдоо дуртай байх болно” гэж хэлж байжээ.
Сэтгэгдэл