МХЕГ зураг бичлэгний хойноос хөөцөлдөж ажлаа хиймээргүй байна


МХЕГ зураг бичлэгний хойноос хөөцөлдөж ажлаа хиймээргүй байна

 

Барилгын краны доор ямар ч хамгаалалт хийгээгүй, иргэдийн аюулгүй байдал хангагдаагүй, хоёр бяцхан охин алхаж яваа зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Үүнд холбогдох байгууллагынхан арга хэмжээ авч эхэлсэн талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Тодруулбал тус 19 давхар барилгын ажлын зөвшөөрөл, краны бичиг баримт барилгын талбай дээр байхгүй тул МХЕГ-аас бичиг баримтыг шалгуулж, зөрчил арилгах хүртэл краны үйл ажиллагааг зогсоожээ. 16 давхраас дээш барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бус Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар/МХЕГ/ хяналт тавьдаг байна. Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу МХЕГ-ын улсын байцаагч нар газар дээр нь очиж ажиллажээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.