Шүүх Ардчилсан намын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ


 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн энэ сарын 7-ны өдрийн шүүгчийн захирамжаар Ардчилсан намаас "Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн "Тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай” 6030 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргажээ.

Мөн улсын бүртгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Тамга тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудсаар тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаар дахин олгосон шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлт гаргажээ.

Энэ нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв гэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.