Согтуудаа төрсөн ахыгаа заазуурджээ


Согтуудаа төрсөн ахыгаа заазуурджээ

 

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурдсан хэрэг гарчээ. Тодруулбал, СХД-ийн дугаар хорооны нутаг дэвсгэрт ахыгаа заазуурдчихлаа гэх дуудлага мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны шөнийн 03.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

 

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиход төрсөн ах дүү болох нэр бүхий хоёр иргэн хамт архи согтууруулах ундаа хэрэглэн, маргалдсаны улмаас дүү нь төрсөн ахынхаа толгой, уруулны дээд хэсэгт заазуураар зүсэж гэмтээсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

 

Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.