Өмнөговь аймагт Уул уурхайн нэгдсэн чуулган зохион байгуулагдаж байна


Өмнөговь аймагт Уул уурхайн нэгдсэн чуулган зохион байгуулагдаж байна

 

Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд "Өмнөговь аймаг, говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулган" зохион байгуулагдаж байна. Тус аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй чуулганы үеэр ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд баримтлах төрийн бодлого, салбар хоорондын уялдаа, уул уурхай салбар ба орон нутгийн хөгжил, хамтын ажиллагаа, техник технологийн асуудлаар холбогдох илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ нээлттэй ажлын байрны өдөрлөгөөр 32 компанийн 1000 гаруй ажлын байр зарлагдаад байна.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн тээвэрлэлтийг эхлүүлэхтэй холбоотойгоор шаардлагатай хүний нөөцийн бүрдүүлэлтийг шат дараатай хийж ирсэн бөгөөд дээрх өдөрлөгөөр цаашид хэрэгцээтэй байгаа төмөр замын нарийн мэргэжлийн болон туслах ажлын байруудаа нээлттэй танилцуулан, оролцож байна.
Зөвлөгөөний эхний өдөр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, төлөвлөлт, цаашдын чиг хандлага, эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлт, эрх зүйн шинэчлэл, эдийн засгийн үр өгөөж, орон нутгийн хөгжилд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд салбарын ил тод байдлын ач холбогдол, байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн талаар баримталж буй бодлого, зам тээврийн хөгжил ба бодлого, тусгай зөвшөөрөл олголт ба орон нутгийн оролцоо, тулгамдсан асуудал, нарийн сухайт ордын үйлдвэрлэл, үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, Тавантолгой ордын үйл ажиллагаа цаашдын чиг хандлага, Оюутолгойн үйлдвэрлэл, гүний уурхайн бүтээн байгуулалт, орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт зэрэг олон чухал сэдвээр амжилттай зохион байгуулагдлаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.