Бизнес эрхэлж буй иргэдээ дэмжих, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ажиллахын тулд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх долоо хоног бүр иргэдтэй уулзалт зохион байгуулдаг.
Наймдугаар сарын 17-нд болсон уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Н.Мөнхтэс санал бодлоо хэлж, дүүргээс дэмжиж ажиллахыг хүссэн. Н.Мөнхтэс харааны бэрхшээлтэй хэдий ч амьдралын төлөө хөдөлмөрлөж, бусдад үлгэрлэж яваа залуучуудын нэг төлөөлөл. Эхнэр хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Гурван үхэртэй бөгөөд зуны дэлгэр цагт сүүгээ худалдан борлуулдаг.
Түүнд тулгамдаж асуудлыг шийдвэрлэж ажиллахыг засаг дарга үүрэг болгосон. Мал бүхий иргэд суурьшихыг хориглосон бүсэд амьдардаг. Хориглосон бүсээс үхрээ гаргах, шилжин суурьшсан тохиолдолд түүний хоёр хүүхэд сургууль завсардах зэрэг хүндрэл гарна. Иймд залуу гэр бүлийг дэмжиж ажиллах, хориглосон бүсээс гаргахгүй байх шийдвэрийг гаргалаа. Цаашид хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж дэмжиж ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл