Японы үйлдэл дэлхий нийтэд аюултай дохио өгч байна


Японы үйлдэл дэлхий нийтэд аюултай дохио өгч байна

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 9-р сарын 1-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэж, Японы тал "Хятадын заналхийлэл" хэмээн удаа дараа шуугиан дэгдээх нь дэлхий нийтэд аюултай дохио өгч байна, тухайлбал, энэ нь дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтоосон олон улсын дэг журмыг эвдэн сүйтгэх гэсэн Японы оролдлого мөн, олон улсын хамтын нийгэмлэг үүнд өндөр сонор сэрэмжтэй байх ёстой гэжээ.

Өөр мэдээнд тэмдэглэснээр, 31-нд Японы Батлан хамгаалах яам жилийн төсвийн хүсэлтдээ, Хятадын заналхийлэл гэгчид хариу арга хэмжээ авах зорилгоор Япон далавчит пуужин, өндөр хурдны баллистик пуужин зэрэг зэр зэвсгийг олноор судлан үйлдвэрлэхийн тулд санхүүжилт хайж байна гэжээ. Энэхүү төлөвлөгөө нь Японы Үндсэн хуульд заасан Өөрийгөө хамгаалах хүчний пуужингийн тусгалын хязгаарлалтаас илт зөрчсөн хэрэг гэж уг мэдээнд мөн тэмдэглэжээ.

CRI


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.