"Эдийн засгийн хямралын суурь шалтгаан нь Засгийн газрын буруу бодлого байсан"


"Эдийн засгийн хямралын суурь шалтгаан нь Засгийн газрын буруу бодлого байсан"

 

Ардчилсан намаас ээжилт мэдээллээ хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АЗХ-ны тэргүүн болон дэд тэргүүн, мөн ҮБХ-ны дэд дарга нар оролцлоо.

Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Бидэнд өнөөдөр тулгарч байгаа үнийн хөөрөгдөл, ам.долларын  өсөлт нэг өглөө сэрэхэд бий болоогүй.  Засгийн газрын оновчгүй шийдлээс болж эдийн засаг хямралд өртөөд байна. Ам.долларын өсөлт, үнийн өсөлт гэнэт нэг өдөр бий болоогүй. Энэ бол өнөөгийн Засгийн газрын сүүлийн хоёр жилийн оновчгүй бодлогын үр дүн. Эрх баригч нарын хоосон пи-араас болж Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтлээ. Ам.долларын ханш 3400 хүрч байна, удахгүй 4000 болно. Хүмүүсийн цалин цаас боллоо. Нэг нам дангаараа эрх бариад байвал монголчууд Венесуэл шиг л болно. Хэрвээ нэг нам дангаар тогтвортой байгаад тухайн улс  хөгждөг бол Хойд Солонгос тэргүүлэх эдийн засагтай улс болох байлаа. Долларын ханш өссөн нь Монголбанк бодлогын хүүгээ өсгөөгүйгээс болсон гээд хэд хоногийн өмнө нэмсэн. Үүнийг дагаад олон асуудал үүснэ. Өнөөдөр эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлын ганц буруутан нь Монголбанк биш. Монголбанкны алдаа оноо бий. Гэхдээ эдийн засгийн хямралын суурь шалтгаан нь Засгийн газрын буруу бодлого байсан. Хариуцлагын 80 хувийг нь Засгийн газар үүрэх ёстой. Өнөөдөр бодлогын хүү өссөнөөр нь үнэн чанартаа дунд давхарга алга болно. Учир нь ханш нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж бараагаа зарж чадахгүй асуудал тулгарна. Байгуулагууд хүний нөөцөө цөөлж байна. Ийм хүнд байдалд шилжиж байхад эрх баригч нам эдийн засгийн оновчтой бодлого хэрэгжүүлэх нэн шаардлагатай." гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.