Тэгвэл яагаад ам.долларын ханш өсөх болсон шалтгааныг тодруулъя.
Эдийн засагчдын байр суурь болон зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлаас харахад ам.долларын ханш өсөх хоёр шалтгаан байна гэж үзэв.
- Төлбөрийн тэнцлийн алдагдал: Энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын төлбөрийн тэнцэл 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарав. Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах валютын ханш өсөх үндсэн шалтгаан болж байгаа юм. Өөрөөр хэлбэл үүнээс шалтгаалан гадаад валютын албан нөөц буурсан.
Үүний эсрэг юу хийх ёстой вэ
Төлбөрийн тэнцлийн алдагдал нь халамжийн бодлого, төсвийн үр ашиггүй зарцуулалттай холбоотой юм. Иймд Засгийн газар бүсээ чангалах, гаднаас ам.долларын орж ирэх урсгалыг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг дэмжих зэрэг шат дараатай төрийн бодлого нэн чухал байна.
Мөн манай улсад ам.долларын орлого орж ирэх хамгийн том үүсвэр нь нүүрсний экспорт тул хил, боомттой холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай.
Түүнчлэн үүсээд байгаа ханшийн шокийн эсрэг Монгол банк бодлогын хүүгээ чангаруулсан нь үр дүнгээ өгөх боломжтой юм.
- Зах зээлд оролцогчдын "Хүлээлт”: Хүмүүс юу гэж итгэнэ, эдийн засагт яг л тийм зүйл тохиолддог. Хэрэв иргэдийн дунд цаашид ханш өснө гэсэн хүлээлт үүсвэл бүгд л уралдаад ам.доллар худалдан авах магадлалтай. Энэ нь эргээд богино хугацааны ханшийн өсөлтийг үүсгэх эрсдэл бий. Өнөөгийн нөхцөл байдалд ийм кейс ажиглагдаж байна.
Үүний эсрэг юу хийх ёстой вэ
Иймд долларын ханшийг зохиомлоор хөөрөгдөхгүй байх, зөв мэдлэг, мэдээлэл олж авах нь чухал юм.
https://www.erennews.mn/
Сэтгэгдэл