Автомашины зогсоолоос болж нэгнийгээ хайчаар гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны хамгаалалтын ажилтан тус яамны автомашины зогсоолд машинаа байрлуулсан иргэнийг өвч тэгшлэгч хайчаар зүүн бугалгад нь хатгаж, зөөлөн эдийн гэмтэл учруулжээ. Тэрбээр "Машинаа холдуул, сайд ирж байгаа. Хэрэв холдуулахгүй бол маханд чинь ойлгуулна” хэмээн хайчаар хатгаж, цохиж гэмтээсэн байна. Шүүх шинжилгээний дүгнэлтээр хохирогч Д нь зөөлөн эдийн гэмтэлтэй гэж гарчээ. Уг хэрэг 2021 оны долдугаар сарын 6-нд болжээ.
https://ergelt.mn/news/21/single/25568
Сэтгэгдэл