Оросын арми Донецк муж дахь Лайман хотоос цэргүүдээ эргүүлэн татсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл энэ үйлдлийг Оросын эрх баригчид шүүмжилж байна. Тухайлбал, армийн командлагч асан, хууль тогтоогч Соловьев Лайв энэ ухралтыг тайлбарлаж мэдэхгүй байна гэжээ. “Яагаад нөхцөл байдлыг зөв үнэлээгүйг нь, цэргийн хүчээ зузаатгаагүйг нь ойлгохгүй байна. Зөвхөн цэрэг армиар тогтохгүй улс төрийн хувьд ч онцгой цаг үе тохиож байна” гэж төрийн думын орлогч, 58 дугаар армийн командлагч асан, дэслэгч генерал Андрей Гурулев мөн хэлэв.
Оросын Батлан хамгаалахын яам цэргүүдийг Лайманаас илүү ашигтай байрлал руу шилжүүлсэн гэж энэ үйлдлээ тайлбарласан.
Украинчууд өнгөрсөн сард Харьковт амжилттай сөрөг довтолгоо хийснээс хойших хамгийн том ололт амжилт бол Лайманы ухралт гэж үзэж байна. “Лайман бүрэн чөлөөлөгдсөн” гэж ерөнхийлөгч Зеленский өчигдөр хэллээ. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энэ чөлөөлөлтийг украинчууд ахицтай байгаагийн илрэл гэж хэлсэн. Мөн Оросын хүчнийг ухраах боломжтой гэдгийг илэрхийлж байна гэж үзэв.
Кремлийг дэмжигч хэвлэлүүд эрх баригчдын шүүмжийг нийтэлж буй нь ер бусын тохиолдол юм. Оросын арми хэд хэдэн удаа бүтэлгүйтсэн учраас Украин дахь цэргийн ажиллагаагаа хоёр дахин багасгах ёстой гэж үзэгсэд нэмэгдсээр байна.
Чеченийн удирдагч Рамзан Кадыров ч бас Оросын ухралтыг шүүмжлэв. Тэрбээр орос цэргүүд шаардлагатай харилцаа холбоо, зэр зэвсгийн нөөцөөр хангагдаагүй гэж үзэж байна. Цэргийн төв тойргийн командлагч Александр Лапиныг штабаа Старобелск руу нүүлгэсэн гэж Кадыров буруутгав. “Лапин дутуу дулимаг хүн гэдэг нь ичээд байх зүйл биш. Харин Жанжин штабын удирдагчид түүнийг далбаан доороо байлгадаг нь л ичмээр зүйл. Ийм хүнд хэцүү цагт армид төрөл садан, танил талын харилцаа байх ёсгүй” гэж тэр хэллээ. Мөн Кремль өөрийн мэдэлд байгаа бүх зэвсгээ ашиглах цаг болсон гэж Кадыров үзэж байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл