Хятадын Шэньжэнь-Жянмэнь чиглэлийн өндөр хурдны төмөр замын шугамыг барих ажил албан ёсоор эхэлсэн талаар "Жэнминь жибао" сонин мэдээлжээ. Энэ объект нь гуандун-Сянган-Аомэнь бүс нутаг дахь суурь дэд бүтэц болох юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Шэньжяны нийт төмөр замын 98 хувийг гүүр, газар доорх хонгилыг эзлэх бөгөөд эдгээрийн дунд Жужян голыг дамжих хонгил, Жужянкоугийн хонгил гэсэн Хятадын хамгийн гүнд байрлах усан доогуурх хонгил багтаж байгаа аж.
Шэньжэнь-Жянмэнь чиглэлийн өндөр хурдны төмөр замын эхний хэсэг болох Жужянкоу хонгил барих ажлыг 2020 оны долдугаар сард эхлүүлсэн байна. Энэ төмөр зам Дунгуань, Гуанжоу, Жуншань, Жянмэнь гэсэн хотуудыг дайрах бөгөөд нийт 116 км урт, долоон өртөөтэй байх гэнэ. Өндөр хурдны төмөр замыг 5,5 жилийн хугацаанд барьж дуусгахаар төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/543960
Сэтгэгдэл