ТЕХРАН. /Zaobao/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Иран улсад зохион байгуулагдаж буй засгийн газрын эсрэг жагсаалыг дэмжиж байгаа нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг хэмээн Ираны эрх баригчид үзэж байна.
Ираны "ISNA” агентлаг ням гарагт тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Нассер Кананигийн мэдээллээс эш татан мэдээлэхдээ, "Ж.Байден Засгийн газрын эсрэг жагсаалыг дэмжсэн нь Техраны үндэсний хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж үзэн хүлээн авахаас татгалзаж байна” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден бямба гарагт нэгэн арга хэмжээнд оролцох үеэрээ "Ираны ард түмний эсэргүүцлээ илэрхийлж буй эр зориг гайхшируулж байна” хэмээн хэлсэн юм. Нассер Канани мөн хэлэхдээ, сүүлийн өдрүүдэд АНУ-ын Засгийн газар болон албаны хүмүүс Иран улсад үймээн самууныг өдөөн турхирч, бүхий л арга хэрэгслээр дэмжиж байна гэжээ.
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл