Баянзүрх дүүргийн 40-р хороо 72-р хотхоны 1,2-р байрны хойно 21 гараашийг буулгаж иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ил зогсоол, ногоон байгууламжийн ажил эхлээд байна. Гэтэл нэг гарааш сондгойроод үлдэж. Яасан гэсэн өмчлөлийнх гэнэ. Ашиглалтын шаардлага хангахаа больсон, өнөө маргаашгүй хүүхэд хөгшдийн дээрээс нурж унахад бэлэн гарааш байна. Үүнээс болж тохижилтын ажил удаашрав.... Хариуцаж буй газрын албаны байцаагчийг дуудаж холбогдох санал хүсэлтээ мэргэжлийн байгууллагуудад тавьж арга хэмжээ авахыг чиглэл болголоо.
Манай баг хамт олон Газар чөлөөлж Ногоон байгууламж, авто зогсоол, явган замын тохижилтын ажил хийж байгаад иргэд талархалтай хандаж, дэмжиж, хамтран ажиллаж байгаа гэж боддог. Гэтэл ийм нэг "Би л болж байвал бусад нь хамаагүй" гэх хандлагатай хүмүүстэй ойлголцож, хамтарч ажиллахад хүндрэлтэй юм. Тиймээс дүүргийн Засаг дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд холбогдох саналыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаар илэрхийлж, бодлого гаргуулна.
Олонх нь дэмжээд, хамтраад, иргэндээ ээлтэй орчныг бүрдүүлье гээд зүтгээд байхад зарим нэг нь ингэж аминчхан үзлээр хандаж болохгүй байлгүй дээ...
Сэтгэгдэл