ХӨРӨНГӨ: Орос алт, валютын нөөцөөрөө дөрөвт бичигдлээ


ХӨРӨНГӨ: Орос алт, валютын нөөцөөрөө дөрөвт бичигдлээ

 

Энэ жилийн эхний гурван улиралд Орос алт валютынхаа нөөцөөр дэлхийн дөрөв дэх орон болжээ. Өмнө энэ байранд Энэтхэг жагсаж байв. Оросын хөрөнгийн нөөц нь $540 тэрбум болсон бол Энэтхэгийнх $532 тэрбум болжээ. Энэ хоёр орон үзүүлэлтээрээ 2015 оноос хойш өрсөлдөж байгаа юм.

Олон улсын нөөцийн үзүүлэлтээр олон жилийн турш Хятад тэргүүлж байгаа. Есдүгээр сард Хятадын нөөц $3,193 их наяд болсон байна. Харин хоёрт нь $1,238 их наяд гэсэн үзүүлэлттэй Япон байгаа юм. Гуравт байгаа Швейцарийн нөөц $892 тэрбум болж бичигджээ.

Энд хөгжиж буй орнууд байр сууриа бэхжүүлж чадсан байна. Тухайлбал, Хонгконг зургаадугаар байраа Саудын Арабт алдан нэгээр ухран Өмнөд Солонгосыг долоод оруулсан байна. Бразил ес дүгээрт орон Сингапурыг ухраажээ.

Дэлхийн алтны зөвлөл өмнө нь арваннэгдүгээр сарын 1-д мэдээлэхдээ, дэлхийн төв банкууд III улиралд 399,3 тн алт худалдан авсан нь II улирлын  үзүүлэлтээс 115 хувиар илүү болсон гэжээ.

М.ЦОГТ

https://www.inews.mn/a/30049

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.