БНХАУ-ын Үндэсний статистикийн газраас 10-р сарын 24-нд гаргасан мэдээллээс үзвэл он гарснаас хойш тус улсын эдийн засаг нэн хэцүү нөхцөл байдалд сэргэлтээ хэвээр хадгалсаар гуравдугаар улирлын эдийн засгийн сэргэлт хоёрдугаар улирлынхаас илт сайжирсан байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, ажлын байр, барааны үнэ ерөнхийдөө тогтвортой, иргэдийн амьжиргаа үр дүнтэй баталгаажиж, ерөнхий үйл ажиллагаа боломжийн байсаар иржээ.
Урьдчилсан тооцоогоор, эхний гурван улиралд тус улсын ДНБ 87 их наяд 26 тэрбум 900 сая юаньд хүрсэн бол тогтмол үнээр өнгөрсөн оны мөн үеэс 3.0 хувиар өссөн нь эхний хагас жилийнхээс 0.5 нэгжээр илүү байна. Мөн нэгдүгээр аж үйлдвэрийн нэмүү өртөг 5 их наяд 477 тэрбум 900 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэгвэл хоёрдугаар аж үйлдвэрийн нэмүү өртөг 35 их наяд 18 тэрбум 900 сая юаньд хүрч 3.9 хувиар нэмэгдсэн бол гуравдугаар аж үйлдвэрлэлийн нэмүү өртөг 46 их наяд 530 тэрбум юань болж, 2.3 хувиар өссөн байна. Улирлын хувьд, эхний улирлын ДНБ өмнөх оны мөн үеийнхээс 4.8 хувь, хоёрдугаар улиралд 0.4 хувь, гуравдугаар улиралд 3.9 хувиар тус тус өсчээ.
Г.Бямба
Сэтгэгдэл