Өнөөдрөөс 30 ШИНЭ АВТОБУС үйлчилгээнд явж эхэллээ


Өнөөдрөөс 30 ШИНЭ АВТОБУС үйлчилгээнд явж эхэллээ

 

Өнгөрсөн шөнө 4 цагийн үед 20 автобус Улаанбаатар хотод иржээ. Эхний ээлжийн нийт 117 шинэ автобус бүгд ирсэн байна. Өнөөдрөөс эхний 30 нь үйлчилгээнд явж эхэллээ. Ирэх сард багтаан оруулж ирэх 107 автобус үйлдвэрлэгдэж байна. Нийтийн тээврийн салбарт 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Энэ хүрээнд энгийн 61, цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус 10, хүүхдийн сургуулийн 20  автобус өнгөрсөн оны зургаадугаар сард орж ирэн, үйлчилгээнд явж буй юм. Харин дараагийн ээлжийн 100 автобусны эхний 30 нь Улаанбаатар хотод ирсэн. Эдгээр автобусыг Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ руу хуваарилжээ. Мөн ирэх хоёрдугаар сард дахин 124 автобус шинээр орж ирэх юм.

Шинэ автобусны техникийн үзүүлэлт:

  • 2022 онд үйлдвэрлэсэн
  • Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй.
  • Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон.
  • Хажуу цонх нь 1 комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар (вакум) шилтэй, гулсаж онгойдог.
  • Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй.
  • Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай.
  • Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай.
  • Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцэрийн бэхэлгээтэй.
  • Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан.
  • Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.