Сар шинийн баярын нэгдсэн үзэсгэлэн худалдааг "Шинэ 100 айл" барилгын материалын төвд өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор тээврийн үйлчилгээний Ч:51 "3-4 хороолол - Дүнжингарав худалдааны төв" чиглэлийг сунгаж "3-4 хороолол - Дүнжингарав худалдааны төв - шинэ 100 айл худалдааны төв" болгож сунгахаар төлөвлөөд байна.
Иймд иргэд та бүхэн тухайн чиглэлд үйлчлүүлэх бол доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөхийг Нийтийн Тээврийн Газраас зөвлөж байгаа юм.
Сэтгэгдэл