Туркийн ерөнхийлөгчийн сонгууль товлосноос нэг сарын өмнө болно


Туркийн ерөнхийлөгчийн сонгууль товлосноос нэг сарын өмнө болно

 

Туркийн ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль төлөвлөж байснаас нэг сарын өмнө буюу тавдугаар сарын 14-нд болно гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэв. Тэрбээр тус улсын баруун хойд хэсэгт орших Бурса мужийн залуучуудтай уулзахдаа энэ тухай мэдэгджээ. Р. Эрдоган мөн гуравдугаар сарын 10-нд бүрэн эрхийнх нь хугацаа дуусаж, сонгууль явуулах 60 хоногийн хугацаа эхэлнэ гэдгийг мэдэгдсэн байна. 
 
Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 18-нд явуулахаар төлөвлөж байсан юм. “Улирлын нөхцөл байдлаас” шалтгаалан сонгуулийн товыг урагшлуулах боломжтой талаар Туркийн удирдагч өмнө нь мэдэгдэж байсан. Тус улсад зургаадугаар сарын эхээр их, дээд сургуулиудын шалгалт, оюутнуудын амралт, улирлын амралт, түүнчлэн Туркийн 100 мянга гаруй иргэн оролцдог хаж мөргөл эхэлдэгтэй холбогдуулан сонгуулийн товыг урагшлуулах саналыг түүний тэргүүлдэг Шударга ёс, хөгжлийн нам гаргасан байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.