ХӨСҮТ: Тухайн иргэн энэ сарын 19-нд өөрийн хүсэлтээр эмчилгээгээ зогсоож эмнэлгээс гарсан


ХӨСҮТ: Тухайн иргэн энэ сарын 19-нд өөрийн хүсэлтээр эмчилгээгээ зогсоож эмнэлгээс гарсан

 

ДОХ-ын халдвартай эмэгтэй нас барсан тухай мэдээллийг ХӨСҮТ-өөс тодрууллаа.

ДОХ-ын халдвартай гэдэг нь 2007 онд оношлогдсон 32 настай эмэгтэй ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны хяналтад эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан бөгөөд сүүлийн үед олон эрхтэн хавсарсан сүрьеэ өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байжээ. Биеийн байдал нь хүнд байсан ч энэ сарын 19-нд өөрийн хүсэлтээр эмчилгээгээ зогсоож эмнэлгээс гарсан байна. 23-нд бие нь муудаж гэрийнхэн нь түргэн дуудсан боловч эмнэлгийн тусламж авч амжаагүй гэртээ нас барсан аж. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.