- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих. Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8-д "Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина” гэж заасан байдаг. Гэхдээ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжээгүй тохиолдолд уг хууль хэвээр мөрдөгддөг. Иймээс МАН-ын гишүүд гуйж биш, гуядаж баталсан уг хуульд Ерөнхийлөгчийн хориг нөлөөлөхгүй нь тодорхой.
- Үндсэн хуулийн цэцэд хандах. Үнэн хэрэгтээ Н.Учрал гишүүний санаачлан батлуулсан хууль олон нийтийн язгуур эрх ашгийг хөндөөд зогсохгүй Үндсэн хуулийнхаа дээр зайдалчихлаа. Үндсэн хуулийг хамгаалах, арчлах ёстой байгууллага нь ҮХЦ. Гэхдээ ҮХЦ-ийг ШҮДГҮЙ АРСЛАН, ХҮЧГҮЙ БАР болчхоод байгааг бид мэднэ. Үндсэн хуулийн цэцэд үл итгэх байдал "ДАВХАР ДЭЭЛ”-ийн асуудлаас эхлээд олон бий. Гэсэн ч итгэж хүлээхээс өөр сонголт алга.
Ийнхүү Троллын хууль гэх титэмтэй, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэх хэцүү нэртэй хуулийг хязгаарлах, хазаарлах арга мухардсаар. Гагцхүү Үндсэн хуулийн цэц "Үндсэн хуулийн дээр Н.Учрал биш гагцхүү Хөх тэнгэр л бий” гэдгийг баталж цуцалдаггүй юм бол ард иргэд чинь ам хэлгүй болох нь.
https://erennews.mn/article/58757
Сэтгэгдэл