Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайдтай албан ёсны хэлэлцээ хийв


 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд 2021 онд хөгжүүлэхээр тохиролцсоны дараах Засгийн газрын тэргүүний түвшний анхны айлчлал болж буйгаараа онцлог юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ.
  • Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлэхээр болов.
  • Хөшгийн хөндийн дагуул хот, Хархорум хотыг сэргээн байгуулах төсөлд БНСУ-ын тал хамтран ажиллана.
  • БНСУ руу зорчих олон удаагийн визний хамрах хүрээг өргөжүүлж, эмчилгээний визийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр олгохоор болов
  • Иргэдэд виз олгох процедурыг хурдасгах үүднээс 2 талын консулын ажилтны тоог нэмнэ
  • Монгол Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төвийг Монгол Улсад байгуулахаар болов.
  • Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулахад чиглэсэн соёлын контент үйлдвэрлэхэд БНСУ-ын аялал жуулчлалын тэргүүлэх аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллана.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.