"Southeby’s” дүрслэх урлагийн компанид хадгалагдаж байсан 1100 гаруй жилийн настай еврей Библийг энэ хавар дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Тус еврей Библи нь нийт 396 илгэн хуудас, 12 см зузаан, 11 кг жинтэй бөгөөд IX зууны үед холбогдох аж. Эх сурвалжийн мэдэгдсэнээр еврей Библийн дуудлага худалдаанд эхлэх үнэ ойролцоогоор 30-50 сая ам.доллар байх гэнэ.
Еврей Библийн талаар "Southeby’s” компанийн ном, гар бичмэл хариуцсан тэргүүн Ричард Остин "Уг ном түүхэнд хадгалагдан үлдсэн ном, гар бичмэлүүд дунд үлгэр, домог мэт байр суурь эзэлсээр ирсэн” хэмээжээ.
Сэтгэгдэл