Өнгөрсөн жилийн тухайд дүүргийн гэр хорооллын гудамж, зам талбайд авто машин болон явган хүн зорчиход хүндрэлтэй бартаа ихтэй 60 гаруй байршлын шороон замыг хусаж, автозамын зохист найрлага бүхий хайргаар тэгшилж сайжруулсан. Мөн 37 байршилд явган хүний замын засвар, тохижилт, шинэчлэлийг хийж, иргэнд ээлтэй таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлжээ.
ТУХАЙЛБАЛ: 2022 онд 60 гудамжны 36,130 м2 талбайд хайрган хучилт хийсэн 116,570 м2 талбайг хусаж тэгшилсэн.
2021-2023 ОНД ТАВИГДАХ ЯВГАН ЗАМ:
-2021 онд 13 байршилд 9,4км явган зам шинээр тавигдсан,
-2022 онд 37 байршилд 8,4км явган зам шинээр тавигдсан,
-2023 онд 12 байршилд 7,3км явган зам шинээр тавигдана.
Сэтгэгдэл