Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аянд нэгдлээ


 

Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аянд нэгдлээ

 

 

Барилгын хөгжлийн төв "Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоног"-ийн аянд нэгдлээ. Манай улс 1997 оноос тус аянг эхлүүлж байгаа бөгөөд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аян зохион байгуулсаар ирсэн. Энэ жил Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг анхаарлын төвд авчрах зорилготойгоор " Нандин бүхнээ хамгаалая, Өөрийгөө гэр бүлээ, орчин тойрноо" гэсэн уриан доор зохион байгуулж байна. Тус аянд Барилгын хөгжлийн төвийн албан хаагчид цагаан тууз зүүж нэгдэж оролцож байна. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хүн амын сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох үйлсэд хүч нэмэн нэгдэж байна.




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.