У.Хүрэлсүхийн Засгийн газрын алсыг харсан зөв шийдвэрүүдийн нэг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг буюу Цагаан хад суурьшлын бүс, Гашуунсухайт боомтын дунд байрлах Тайван авто зогсоолын цогцолбор байгуулах тухай байлаа.
Тайван зогсоол цогцолбор нь 2500 хүнд даацын авто машины зогсоол, жолооч нарын амрах байр, зочид буудал, хоолны газар, халуун ус угаалгын газар, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх кино театр, авто засварын газар, техникийн сэлбэг хэрэгсэл, хүнс барааны худалдаа, эмийн сан, эмнэлэг, төрийн нэг цэгийн үйлчилгээ зэрэг цогц үйлчилгээг эрүүл тав тухтай орчинд чанартай хурдан шуурхай үзүүлэн ажилладаг газар юм.
Энэхүү цогцолборын үйл ажиллагаа эрчимжсэнээр орон нутагт 300 гаруй хүний ажлын байр шинээр бий болж, нүүрс тээврийн жолооч нар эрүүл аюулгүй орчинд ажиллах, амрах, чанарын шаардлага хангасан хоол хүнс хэрэглэх түүнчлэн нүүрс тээврийн авто машины урт дараалал багасаж, зам дагуу үүсдэг хог хаягдал, сэлбэг хэрэгсэл, дугуй, шатах тослох материалын үлдэгдэл байхгүй болж, ногоон байгууламж бий болох, түйрэн багасах зэрэг нийгэм эдийн засаг, экологийн олон талын эерэг үр дүнг авчрах юм.Ковид цар тахлын хорио цээрийн үед хүнд авто машинуудыг тухайн цогцолборын хашаанд байрлуулж 10.000 гаруй жолооч, иргэдэд үзлэг, халдварын эсрэг вакцинжуулалт хийж байв.
Монгол улсын экспортын гол гарц, эдийн засгийн суурь болсон Гашуун сухайт боомт нүүрс тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, жолооч нарын эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл, машин техникийн байнгын аюулгүй ажиллагаа оношилгоо засвар үйлчилгээ сайжруулах, хулгайн нүүрс, авлига хээл хахууль, осол аваарыг бодитой багасгахын тулд Тайван зогсоол цогцолборын үйл ажиллагааг бүрэн нээх шаардлагатай юм. Энэ тал дээр төр засгийн байгууллагууд бодлого шийдвэрээ нэгтгэж яаралтай арга хэмжээ авч Боомтын сэргэлтийг дэмжих биз ээ.
Сэтгэгдэл