107.5 кг самар түүсэн иргэн А-д эрүүгийн ял оноож, 53.1 сая төгрөгөөр торголоо


 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хан-Уул дүүргийн прокурорын газраас иргэн А нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/282 дугаар тушаалаар батлагдсан "Ойн дагалт баялагийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын 4.5-д заасныг зөрчин, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 107.5 кг сибирь хушны үр идээг зөвшөөрөлгүй түүж, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1-т /Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Шүүхээс тус хэргийг  хянан хэлэлцээд А нь Байгалийн ургамлыг хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэн 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, байгаль орчинд учруулсан 53.158.750 төгрөгийн хохиролыг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

24.8 дугаар зүйл.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх

1.Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.