Б.Заяабал: НӨАТ-ын буцаан олголтыг 3 хувь болговол улсын төсөвт төвлөрүүлэх орлого буурна


Б.Заяабал: НӨАТ-ын буцаан олголтыг 3 хувь болговол улсын төсөвт төвлөрүүлэх орлого буурна

 

НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг таван хувь болгож, азтан тодруулахын оронд буцаан олголтын хувийг нэмэх талаар иргэд шаарддаг. Гэвч Сангийн яам болон Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх ямар ч боломжгүйг хэлдэг.

Тэгвэл Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал "НӨАТ-ын буцаан олголтыг гурван хувь болговол төсөвт төвлөрүүлэх орлого буурна" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Ингэхдээ, "Хүмүүс НӨАТ-ын буцаан олголтыг гурван хувь болгоод, сугалааг зогсоохыг шаарддаг. Гэтэл НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтод бид 250 тэрбум төгрөгийг өгдөг.  Тэгэхээр сугалааг болиулаад, буцаан олголтыг гурван хувь болгоно гэхээр орлогын хувьд ялгаатай болно.  Энэ нь улсын төсөвт төвлөрүүлэх орлого буурна гэсэн үг. Тэр хэрээр улсын төсвөөс хийх хөрөнгө оруулалтууд багасана" гэлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.