Б.БАТБИЛЭГ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 22 яллагдагчид холбогдох хоёр хэргийг шүүхэд шилжүүлж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хүлээлгэж байна


Б.БАТБИЛЭГ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 22 яллагдагчид холбогдох хоёр хэргийг шүүхэд шилжүүлж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хүлээлгэж байна

 

АТГ-аас нүүрсний гэх тодотголтой хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ.

    АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг "Нүүрсний хулгайн хэрэг дээр зургаан сарын хугацаанд 252 объектод нэгжлэг хийж, 1801 удаагийн хүний бие, баримт бичигт нэгжлэг хийсэн бол гэрчээр 11030 мянган хүнээс мэдүүлэг авч 11642 баримт материалыг холбогдох байгууллагаас авсан бөгөөд нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 75 холбогдогчтой найман хэргийн мөрдөн шалгах ажлын дуусган хэргийг шүүхэд шилжүүлж, 18 холбогдогчтой хоёр хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. 24 яллагдагчид холбогдох нэг хэрэг шүүх дээр, 33 яллагдагчид холбогдох таван хэрэг прокурорт хянагдаж байна. Хоёр хэргийг нэгтгэж, есөн хэргийг хааж шийдвэрлэсэн.

    Хэрэг бүртгэлтийн 32, мөрдөн байцаах 17 нийт 49 хэрэгт  мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ явцад 124 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан, хахууль авах хэрэгт 56, хахууль өгөх хэрэгт 29, мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжих хэрэгт 23, худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт нэг албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Улс төрийн нөлөө бүхий буюу УИХ-ын гишүүн долоо, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан нэг, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан нэг, аймгийн ИТХ-ын дарга асан нэг, аймаг, сумын Засаг дарга гурав, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, аймгийн улсын байцаагч 20, Хил хамгаалах байгууллагын тав, авто тээврийн үндэсний төвийн дөрөв, нийгмийн даатгалын байцаагч нэг, аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газрын даамал хоёр, боомтын захиргааны дарга, мэргэжилтэн хоёр, "Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 10, "Тавантолгой” ХХК-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 14, Тавантолгой түлш ХХК-ийн албан тушаалтан 10, хуулийн этгээдийн 15 гэх мэт албан тушаалтан шалгаад байна. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох 22 яллагдагчид холбогдох хоёр хэргийг шүүхэд шилжүүлж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хүлээлгэж байна.

    "Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захиралд холбоотой хэрэгт долоон тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий Спорт  цогцолборын барилгыг битүүмжилж, хураагдсан. Шүүхийн шийдвэр гаргаж байж энэ асуудлыг шийдэх байх. "Тавантолгой” төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэг дээр одоогоор 5.6 тэрбум төгрөгийн оффисын талбайг хураасан.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.