ИНЕГ-ын 28,000$-ын тэтгэлгийг 370 хүнд олгож ирсэн жагсаалтыг өнөөдөр ИЛ БОЛГОНО


ИНЕГ-ын 28,000$-ын тэтгэлгийг 370 хүнд олгож ирсэн жагсаалтыг өнөөдөр ИЛ БОЛГОНО

 

Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр гадаадад сурсан хүмүүсийн асуудал олны анхаарлыг татаж татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад сурсан бүх хүмүүсийн мэдээллийг ил болгохыг шаардаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Иргэний нисэхийн ерөнхий газрын тэтгэлгээр гадаадад сурсан хүмүүсийн мэдээллийг ил болгохоор болсон юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр 10.30 цагаас мэдээлэл хийж эдгээр хүмүүсийн нэрсийг ил болгохоор төлөвлөжээ.

Тухайлбал,Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын зардлаар 2015 онд 62 хүнд 3.3 тэрбум, 2016 онд 57 хүнд 1.8 тэрбум, 2017 онд 11 хүнд 370 сая, 2018 онд 17 хүнд 753 сая, 2019, 2020, онуудад 1.92 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн зээл олгож сургасан байгаа юм. Иргэний нисэхийн ерөнхий газар жилд 1-2 тэрбум төгрөгийн сургалтын зээл олгож нисгэгч, нисэхийн инженер, нисэхийн удирдагч мэргэжлээр суралцаж байгаа хүмүүсийг гадаадад сургадаг аж. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлэхдээ "ИНЕГ, Улаанбаатар Төмөр зам зэрэг байгууллагууд тодорхой хэмжээнд боловсон хүчнээ бэлддэг. Тээврийн салбар нэлээд онцлогтой учраас залгамж халаагаа зайлшгүй бэлдэх шаардлагатай байдаг. Иймд энэ ажлууд үеийн үед хийгдэж ирсэн.ИНЕГ-ын тухайд 2005-2022 оныг хүртэлх хугацаанд 28 сая ам.долларын сургалтын тэтгэлгийг 370 орчим ажилтан, албан хаагч, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх зорилгоор олгосон гэх тооцоо гарсан.Ийнхүү өнгөрсөн хугацаанд 370 орчим албан хаагч, албан хаагч нарын хамаарал бүхий хүмүүс тэтгэлэгт багтсан байсан. Мөн эдгээрийн дотор ашиг сонирхлын зөрчил, албан тушаал, эрх мэдлээ ашигласан байдал байж болзошгүй. Жагсаалтыг Баасан гарагт ил болгож, танилцуулна. Гэхдээ тэр хүмүүсийг буруутгах шаардлагагүй байх" гэж байв.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.