30 настай эмэгтэй согтуугаар жолоо барьж, бусдыг мөргөөд зугтжээ


30 настай эмэгтэй согтуугаар жолоо барьж, бусдыг мөргөөд зугтжээ

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид өчигдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгээд буцах замдаа 20-25 орчим насны эмэгтэй зам тээврийн осолд өртөж, биедээ гэмтэл авч, босч чадахгүй хэвтэж байхтай таарч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн.

Алба хаагчид явган зорчигчийг мөргөөд зугтсан тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, 30 настай, эмэгтэй “Д” гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасныг илрүүлж, тухай этгээдийн саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.