Яруу найрагч Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өчигдөр 09.00 цагт эхэлсэн.
Уг хурлын нууцын зэрэглэлтэй гэж дүгнэсэн учраас хаалттай явагдсан юм. Тэгвэл шүүх хурлаар бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад завсарласан билээ. Өнөөдөр 09.00 цагаас эд мөрийн баримт шинжлэх судлах ажиллагаараар үргэлжлэх юм.
Ц.Хуланд прокуророос 12 жилийн ял төлөвлөсөн бөгөөд тэрбээр хоёр өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцож байгаа.
Хэргийг эргэн сануулахад, түүнийг гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр өнгөрсөн нэгдүгээр сараас хойш цагдан хорьж байгаа билээ.
Сэтгэгдэл