Б.Хурц нарын шүүх хурал дахиад үргэлжлэх төлөвтэй байна


Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Шүүгдэгчид болон өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир шүүх хурлыг энэ сарын 12-ныг хүртэл хойшлуулах шийдвэр гаргаад байсан билээ. Тэгвэл дээрх шүүх хурал Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн даваа гарагт хаалттай эхэлж, өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Мөн шүүх хуралд хохирогчоор С.Зориг агсны гэргий Б.Булган болон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож байгаа.

Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд  холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт эхлэн хянан хэлэлцэж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.