Имарт "Бичил цэцэрлэгт хүрээлэн"-г ашиглалтад орууллаа


Имарт "Бичил цэцэрлэгт хүрээлэн"-г ашиглалтад орууллаа

 

Баянгол салбарын VI хорооны нутаг дэвсгэрт байрлах 98-р цэцэрлэгийн хажуу талын 1800м2 талбайг ногоон байгууламж бүхий “Бичил цэцэрлэгт хүрээлэн” болгосон.

Төсөл хэрэгжихээс өмнө энэхүү газар нь хог хаягдлын үлдэгдэл болон зэрлэг өвсөөр дүүрэн байсан бөгөөд нийтийн эзэмшлийн хэсгийг Имартын хамт олон 100% өөрсдийн санхүүжилтээр тохижууллаа. Тухайн талбайн хог хаягдлыг бүрэн цэвэрлэн, хөрсний бохирдлыг ариутган сэргээж, өмнө тарьсан байсан моднуудыг дахин сэргээн бордох ажлыг 14 хоног үргэлжилсэн. 

Төслийн хүрээнд 500м2 газарт зам талбайн хучилтын ажил болон явган зам,тухлан суух сандалуудыг суурилуулсан бөгөөд 1300м2 талбайд зүлэгжүүлэлт, 35 ширхэг 3метрийн өндөртэй гацууруудыг шинээр суулгаснаар олон улсын жишигт нийцэхүйц "Бичил цэцэрлэгт хүрээлэн"-ийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дууслаа. Тун удахгүй Баянгол дүүрэг буюу 10-р хороололд Имартын шинэ салбар нээлтээ хийнэ. Та бүхэн тухтай үйлчлүүлээрэй.

Имарт "Бичил цэцэрлэгт хүрээлэн"-г ашиглалтад орууллаа

367500996_306130835252607_5835786064000075712_n

367509261_855716289556432_6424877226440366077_n

367537029_310483101359350_7210935631708516396_n


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.