100 айлын цагаан байрнуудын буурин дээр 16 давхар 900 айлын орон сууц барина


Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Зуун айл”-ын цагаан байруудыг дахин төлөвлөлтөд яаралтай хамруулах шаардлагатай байна гэдэг асуудал хэдэн жил яригдсаар өдгөө хэрэгжихээр болжээ.
Хотын төвд боловч гаднаа жорлонтой, халуун усгүй 352 өрх буюу 1400 орчим иргэн өнөөдөр орох оронгүй, амьдрах орчин нөхцөл хүнд байдалтай 14 жил амьдарч ирсэн байдаг.
Тэгвэл Нийслэлийн орон сууцны корпорациас төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай олон удаа уулзаж, мэдээлэл солилцон, төсөлтэй холбоотой бүхий л мэдээллийг нээлттэй хүргүүлж ажилласны дүнд төслийг “Мөнх ариун булаг” ХХК хэрэгжүүлэхээр болжээ. 
Ийнхүү Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 1, 2, 3, 4, 6, 9, 10 буюу долоон орон сууцыг буулгаж, шинээр барилгажуулах ажил эхэлж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.