Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи шуургатай байна.
Иймд:
Зайлшгүй хол, ойрын замд гарах тохиолдолд машин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах
Цаг агаарын мэдээг тогтмол сонсох
Хөлдөх, осгох, хайрагдахаас болгоомжилж дулаан хувцаслах
Өндөр хүчдэлээс хол байх
Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг АНХААРУУЛЖ байна.
Сэтгэгдэл