Барилгын хөгжлийн төвд "Койка" Олон Улсын байгууллагаас Хот төлөвлөлтийн зөвлөх хоёр архитекторыг урьж ажиллуулахаар болсон. Тиймээс цаашид ч салбарын инженер техникийн ажилтнуудыг БНСУ-д урт, богино хугацаанд сургах, харилцан туршлага солилцох тал дээр санал өгч, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр энэхүү уулзалтаар харилцан тохиролцлоо.
"Койка”-гаас БНСУ-ын бүтээн байгуулалтын салбар, хот төлөвлөлтийн асуудал дэлхийд дээгүүрт орж байгааг цохон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын хүрээнд Шинэ хот төлөвлөлт болон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд дээр байнгын хамтарч ажиллаж байгаагаа мэдээлэл болгон хэллээ. Тиймээс Монгол Улсад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр санал нэгдлээ.
Сэтгэгдэл