/2023.05.24/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөн, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх "ЭКО-ЭРҮҮЛ ДҮҮРЭГ” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уулчууд хаврын мод тарилтын нээлт өдөрлөгөөр Эко ойн төгөлдөө 700 гаруй мод тарьсан бол ойн төглийн талбайг тэлж, нэмээд 3.5 га талбайд 8328 ширхэг мод, бут, сөөг нэмж тарилаа. Тодруулбал 2022 онд хавар, намрын мод тарилтаар нийт 7883 мод, бут, сөөг, улиас тарьж, модны байнгын арчлалт ургалт дээр анхаарч ажилласны үр дүнд модны ургалт 95%-тай ургасан байна.
Мөн 2023 онд дүүргийн гэр хорооллын айл өрхүүдийн хашаанд 15,000 гаруй мод тарихаар төлөвлөсөн бөгөөд хаврын мод тарилтаар 10,500 ширхэг мод тарьсан бөгөөд намрын мод тарилтаар 4,500 ширхэг жимсний болон гоёлын мод, бут сөөгийг гэр хорооллын өрхүүдийн хашаанд тарихаар төлөвлөсөн.
Ойн төгөл болон айл өрхүүдийн хашаанд тарьсан мод, бут, сөөг, жимс, жимсгэнийн модны усалгаа, арчлалт хамгаалалт дээр дүүргийн зүгээс онцгой анхаарч, байнгын хяналт тавин ажиллаж байна.
Хан-Уул Эко дүүрэгт "Ногоон хот – Иргэний оролцоо” мод тарих аянд нэгдэж, орчин тойрондоо мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийг УРИАЛЖ байна.
Сэтгэгдэл