Азийн хамгийн тансаг хурим эхэлжээ


Азийн хамгийн тансаг хурим эхэлжээ

Азийн хамгийн баян хүн болох Мукеш Амбанигийн отгон хүү өнгөрсөн Бямба гаригт олон жил үерхсэн найз охинтойгоо гэрлэв. Энэхүү хуриманд дэлхийн алдартнууд, бизнесийн магнатууд, улс төрчид оролцсон бөгөөд асар их хөрөнгө мөнгө, нэр хүнд өсөж байгааг онцлон тэмдэглэсэн оны хурим гэж нэрлэгдэж байна.  Хуримын ёслол болох хосууд зүүлт солих, ариун галыг тойрон алхах зэрэг Баасан гаригт эхэлж, шөнө дунд дууссан.

Анант Амбани болон Радхика Мерчантын гэрлэх ёслол Мумбай дахь Амбани удмын эзэмшдэг “Jio World Convention Center” болон гэр бүлийн байшинд болжээ. Үүнд Рианна, Жастин Бибер зэрэг поп одод оролцсон нь оргил үе гэж хэлж болно. Жастин Бибер тус хуриманд дуулснаараа 10 сая ам.доллар авсан юм.

Ерөнхий сайд Нарендра Моди Бямба гаригийг орой болсон хуримын хүлээн авалтад оролцов. Амбани гэр бүлийнхэн, найз нөхөддөө зориулан "ерөөл өргөх ёслол" зохион байгуулж, хосуудтай уулзаж, аз жаргалтай гэр бүлийн амьдралыг хүсэн ерөөсөн байна. Хуриманд мөн Кардашиан гэр бүл, Жон Сена зэрэг төрөл бүрийн алдартнууд оролцжээ. Амбани болон Мерчант удмын дөрвөн өдрийн хурим Баасан гаригт уламжлалт Хинду шашны хуримын ёслолоор эхэлсэн. Амралтын өдрүүдэд томоохон хүлээн авалт зохион байгуулагдаж байна. Зочдын жагсаалтад Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр, Борис Жонсон, Жон Керри, “Saudi Aramco” компанийн гүйцэтгэх захирал Амин Х.Насер болон Адель, Лана Дел Рэй, Дрэйк, Дэвид Бекхэм нар багтжээ.

Сүйт залуугийн эцэг Мукеш Амбани Форбес сэтгүүлийн мэдээлснээр 116 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн ес дэх баян хүн юм. Тэрбээр Азийн хамгийн баян хүн. Түүний “Reliance Industries” нь нефтийн хими, газрын тос, байгалийн хий, харилцаа холбоо, жижиглэнгийн худалдаа зэрэг ашиг сонирхол бүхий жилдээ 100 тэрбум долларын орлоготой конгломерат гэж Форбес мэдээлсэн. Амбани гэр бүл Мумбай хотод нэг тэрбум ам.долларын үнэ бүхий 27 давхар гэр бүлийн байшинг эзэмшдэг. Уг барилга нь гурван нисдэг тэрэгний буудал, 160 машины гараж, хувийн кино театртай.

Сүйт залуу 29 настай Анант конгломератыг сэргээгдэх болон ногоон эрчим хүчний өргөтгөлийг удирддаг. Тэрбээр мөн гэр бүлийн төрөлх хот болох Гужарат мужийн Жамнагар дахь 1200 га талбай амьтныг аврах төв ажиллуулдаг. Сүйт бүсгүй Радхика Мерчант нь мөн 29 настай бөгөөд эмийн сангийн магнат Вирен Мерчантын охин юм. Түүнийг “Encore Healthcare” компанийн маркетингийн захирал гэж “Vogue” сэтгүүлд бичжээ.

Эх сурвалж: Associated Press


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.