
УИХ-ын намрын чуулганы нээлтийн хуралдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд халсэн үгэндээ "Бидний Монголчууд 21 дүгээр зууны гараан дээр олон улсын тавцанд улстөр эдийн засгийн хувьд хөл дээрээ баттай зогсох үүлэн чөлөөний нар шиг ховорхон боломж олдоод байгааг ухамсарлаж, үндэсний эрх ашиг сонирхлоо тэргүүн зэрэгт тавьж монголоо гэсэн сэтгэлээр ажиллаасай гэж улстөрчдөөсөө хүсч байна” гэжээ.
Өнөөөр Монгол Улсын эдийн засаг хүндхэн байгаа гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз. Гэтэл үүнээс илүү ховор боломж 2008-2012 онд байсан уу гэвэл байсан. Монгол Улсын эдийн засаг чадвар, чадамжтай байсан тэр цагт МАН, М.Энхболдтон юу ч хийгээгүй. Тэр цагт МАН-ынхан эрх барьж байхдаа тэр их мөнгийг өөрсдийнхөө халаас руу чихээд дуусгаж байж.
Одоо харин бас ямар үүлэн чөлөөний нар ярьж байгаа юм бол.
М.Энхболдын хувьд, газрын наймаагаа үргэлжлүүлэх сайхан боломж олдсоноо ярьж байгаа юм болов уу. УИХ-аар дүүрэн юу ч мэдэхгүй "бор халзан хонь” байж байгаа, өөрөөр хэлбэл ямар ч хуулийг дураараа батлуулж болохыг хэлж байна уу, Нийслэлийн ИТХ-ын даргаар газрын наймааны жинхэнэ гар хөл Ц.Сандуйгаа тавьчихсан, Ерөнхий сайдаар үгнээс нь гарахгүй, өөрийн гэсэн ямар ч толгой, эрх мэдэлгүй хүүхэлдэй Ж.Эрдэнэбатыг тавьчихсан одоо ч газар байтугай, Монгол Улсыг худалдсан ч хэн ч юу ч хэлэхгүй ёстой нэг "ҮҮЛЭН ЧӨЛӨНИЙ НАР ШИГ” сайхан боломж гэсэн үг үү.
Тэгээд ч МАН, М.Энхболд энэ боломжийг ашиглаад албан тушаалын 60 тэрбумын наймаагаа аль хэдийнээ хийгээд эхэлчихсэн. Одоо Орон нутгийн сонгуульд ялах гэж улайрч байгаагийн цаана энэ их мөнгөний хагас нь байгаад л хамаг учир нь байгаа.
М.Энхолд үүний өмнө Ерөнхий сайд байхдаа хилийн цэргийн нэг офицер, алимаа Ц.Батбаярыг Нийслэлийн Засаг даргаар тавьж утсан хүүхэлдэй болгон газрын наймаа, байгууллагын хувьчлал хийлгэж байгаад шоронд илгээн, өөрөө ард нь гэмгүй үлдэж байсан гашуун түүх бий.
Одоо ч тэрээр жишиг дагаж Ерөнхий сайд бололгүй УИХ-ын дарга гэдэг нам гүм албанаас бүхнийг хуруугаар хөдөлгөн хаан лугаа сууж хүссэн бүхнээ хийх боломжтой болсноо "Үүлэн чөлөөний нар шиг ховор боломж" гээд байх шиг байна.
Уг нь Ж.Эрдэнэбат гэдэг хуруун хүүхэлдэйг бодвол энэ МАН-д, одоогийн УИХ-д Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашчихаар, мэдлэгтэй, өөрийн гэсэн бодолтой, гадаад дотоодод танигдсан, нам дотроо жинтэй хүн нэг биш бий. Тэгээд л бодохоор өнөөдөр өөрийгөө хаан гэж бодоод байгаа М.Энхболдын санаа, "Үүлэн чөлөөний нар шиг ховорхон боломж" гэдэг нь ойлгогдоод байна.
Юутай ч УИХ-д 65 суудалтай энэ нам М.Энхболд гэдэг хүний дохио зангаагаар хөдөлж, энэ монгол улсын юуг нь ч хаашаа ч, хэнд ч наймаалж болох, ингэж халаасаа дүүргэж гэмээнэ ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх боломж олдсон "ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР” гэдэг л энэ бололтой.
Мань хүн баярлаад магнай, гэдэс хоёр нь хагарахаасаа өмнө амжаад үүнийгээ тэсэлгүй хэлсэн нь энэ юм болов уу.
Сэтгэгдэл